Лабораторийн мэргэшсэн сувилагч таны цуснаас дээж аван, цус зөөвөрлөх тусгай стандартын дагуу лаборатори луу хүргэх бөгөөд та хүссэн шинжилгээгээ өгч болно. Швейцарь, Япон, Герман улсын лабораторийн бүрэн автомат тоног төхөөрөмжүүдээр оношилгоо хийгдэх тул 100% найдвартай, зөв гаргах болно. Шинжилгээний хариу 2-24 цагийн дотор таны утсанд мессежээр ирнэ.
Архины шарталт, хордлого тайлах эмчилгээ, шингэн нөхөх зэрэг эмчилгээг баталгаат эм тариа, дуслаар эмчлэх эрхийн лицензтэй мэргэжлийн эмч, сувилагч нар хийж үйлчлэх тул та цагаа хэмнэхээс гадна найдвартай үйлчилгээг байгаа газраасаа бүрэн авах боломжтой.
Гэртээ эсвэл оффис дээрээ хүссэн шинжилгээ, эмчилгээгээ сонгож захиалаарай.
Үйлчилгээгээ сонгоход хүссэн газарт тань шаардлагатай бүх тоног төхөөрөмж, эм тариатайгаа очно.
Жилийн 365 өдөр өглөөний 8 цагаас орой хүртэл хүссэн үедээ захиалгаа өгч цагаа хэмнэж, өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаар аарай.
Бид 2015 оноос үйл ажиллагаагаа эхлэн өдгөө 3 салбартай 70 гаруй ажилтантайгаар орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.