Үйлчилгээний нөхцөл

Нэг. Ерөнхий нөхцөл

1.1. urtuu.com нь “Өртөө тек” ХХК /“Компани”/-ийн албан ёсны цахим хуудас бөгөөд Компанийн тухай болон Компанийн үзүүлж байгаа үйлчилгээний танилцуулга, үнийн мэдээллийг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хүргэх зорилготой.
1.2. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.3. Хэрэглэгч үйлчилгээ захиалахаасаа өмнө энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцах үүрэгтэй.
1.4. Цахим хуудаст байршуулсан лого, нэр зэрэг нь Компанийн өмч бөгөөд цахим хуудасны нэр, лого, бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.

Хоёр. Цахим хуудасны үйл ажиллагаа

2.1. Компани urtuu.com цахим хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд үйлчилгээний танилцуулга, үнэ тарифын мэдээллийг хүргэнэ. Цахим хуудас нь хэрэглэгчдэд нээлттэй, мэдээлэл авах боломжийг олгосон бүрдүүлнэ.
2.2. Компани urtuu.com цахим хуудсаар дамжуулан дараах үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгоно. Үүнд:

2.2.1. Хөдөлгөөн засал эмчилгээ, уламжлалт эмчилгээ, бариа засал.
2.2.2. Цэвэрлэгээ.
2.2.3. Хүүхэд харах.
2.2.4. Супермаркетаас хүнс хүргэлт.

2.3. Цахим хуудасны хэвийн ажиллагаа, түүний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг Компани бүрэн хариуцна.
2.4. Мэдээллийн нууцлалтай холбоотой харилцааг Нууцын бодлогод заасны дагуу зохицуулна.
2.4. Мэдээллийн нууцлалтай холбоотой харилцааг “Хувь хүний мэдээллийн нууцын тухай” хуулийн дагуу зохицуулна.

Гурав. Хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдол хүлээн авах, шийдвэрлэх

3.1. Хэрэглэгч үйлчилгээ болон вэбсайтын талаар санал, гомдол, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
3.2. Хэрэглэгч нь өөрийн санал, хүсэлт, гомдлыг info@urtuu.mn хаягаар ирүүлнэ.
3.3. Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг судалж, хянасны үндсэн дээр шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.
3.4. Хэрэглэгчээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдол, бусад маргаантай асуудлыг энэхүү Үйлчилгээний нөхцөл, Хувь хүний мэдээллийн нууцын тухай болон болон Монгол Улсын бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

Дөрөв. Бусад

4.1. Компани нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр urtuu.com цахим хуудас дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд хэрэглэгчид Үйлчилгээний нөхцөлтэй танилцах үүрэг хүлээнэ.
4.2. Хэрэглэгчийг үйлчилгээ авах захиалга хийх үед мөрдөгдөж байсан үйлчилгээний нөхцөл үйлчилгээ үзүүлэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх нөхцөл нь тухайн үйлчилгээг үзүүлж дуусах хүртэлх хугацаанд дагаж мөрдөгдөнө.

Тав. Нууцлалын бодлого

5.1. Энэхүү Нууцлалын бодлогын нь urtuu.com цахим хуудасны үйл ажиллагаанд Захиалгын хуудас дахь Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах, нууцлалыг хадгалахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
5.2. Нууцлалын бодлого нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа Хувь хүний мэдээллийн нууцлалын тухай болон Монгол Улсын бусад хууль журамд заасан нөхцөлд үндэслэнэ.
5.3. Нууцлалын бодлого нь цахим хуудасны Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг бөгөөд Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хадгалах баталгаа болно.
5.4. Хэрэглэгчийн Захиалгын хуудаст бөглөсөн овог, нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, хаяг, бусад мэдээлэл болон захиалгын түүх цахим хуудаст хадгалагдана.
5.5. “Өртөө тек” ХХК нь Захиалгын хуудас дахь хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн үйлчилгээний захиалга авах, баталгаажуулах, үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглах бөгөөд бусад зорилгоор ашиглахгүй, гуравдагч этгээдэд задруулахгүй, дамжуулахгүй байх үүрэг хүлээнэ.
5.6. Хэрэглэгч urtuu.com цахим хуудаст хадгалагдсан өөрийн мэдээллийг устгахыг хүсвэл info@urtuu.mn хаягаар хандан устгуулэх эрхтэй.
Urtuu
© Copyright 2023. All Rights Reserved.Үйлчилгээний нөхцөл